АЖИЛЧИД БОЛ ТЭЖЭЭЛГЭГЧИД БИШ

Ажил олгогчийн хоцрогдсон сэтгэхүй

Ажлын байрыг ажилгүйчүүдэд зориулж бий болгосон мэт ярьдаг өөрийгөө ачтан буянтан гэж хүндлүүлж болж өгвөл бөхийлгөхийг эрмэлздэг пүүс компанийн эзэд цөөнгүй. Манай томоохон компаниудын эзэд өөрсдийгөө би бол ажил олгогч, манай компани ажилчид төдийгүй тэдний ард байгаа гэр бүл гээд олон хүний амьдралыг тэжээждэг хэмээн сайрхаж ярих нь ихэссэн. Сүүлийн үед ажил олгогчид ам зөрсөн нэгэн рүү чи хүн цалинжуулж үзсэн юмуу гэх мэт үг чулууддаг болсон нь ажил олгогчдын дунд дээрх сэтгэхүй хэт хийрхэл хэнээрхэл болж буйг  илтгэнэ.

Ажилчид бол ашиг орлого үүсгэгчид

Үнэн хэрэгтээ ажилчид бол ашиг орлого үүсгэгчид болохоос тэжээлгэгчид биш. Тэд ашиг орлогыг үүсгэдэггүй байсан бол тэднийг хэн ч ажилд авахгүй нь мэдээж энэ бол энгийн логик. Ажилчин нь хөрөнгө оруулагчдад, компанийг үүсгэгчдэд ажиллаж ашиг олж өгсөнийхөө хариуд харилцан тохиролцсон цалин хөлсөө авдаг. Тэгэхээр тэднийг мөн тэдний гэр бүлийг ажил олгогчид тэжээж байгаа гэдэг бол хэт явцуугаас гадна бүдүүлэг үзэл. Та хүн цалинжуулдаг бол хүн тэжээдэг биш харин хүнд мөнгө өгч илүү их ашиг олдог нэгэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна