ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН БАРИЛГУУД НЬ ХОТЫН УДИРДЛАГУУДЫН БИЗНЕС ҮҮ?

Хотоор дүүрэн бичиг баримтны зөрчилтэй, зөвшөөрөлгүй баригдсан барилгууд байдаг. Шууд дураараа барилга барьчихаад араас нь зөвшөөрлүүдээ хөөцөлддөг жишиг тогтсон. Авлига авдаг дарга нар нь бэлэн байхад яаж ийгээд зохицдог биз.

Ер нь бол үе үеийн хотын удирдлагууд ажлаа авангуутаа зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын асуудалруу хамгийн эхэнд ордог. Гэвч сүржин эхэлсэн акц нь нурааж цуцалж байгаа юмгүй тэгээд намждаг. Шуудхан хэлэхэд үе үеийн хотын удирдлагуудын мөнгө босгодог бас нэгэн хэрэгсэл энэ зөвшөөрөлгүй гэх барилгууд юм.

Саяхан нийслэлийн засаг даргын орлогч Д.Сумъяабазарын суганы хүн хэмээгддэг Ж.Сандагсүрэн мөн л зөвшөөрөлгүй барилгуудыг нураана гээд сүртэй ярилцлага өгч байна. Ж.Сандагсүрэн үнэхээр л нураая гэж байгаа бол гүйж ярилцлага өгч олон нийтэд сүржин зарлалгүй ширээн дээр нь бэлэн байгаа зөвшөөрөлгүй барилгын жагсаалтуудыг толгой дараалан нураах эрх мэдэл нь байна.

Хэрвээ нураахгүй мөнөөх л өмнөх дарга нарын адил мөнгө олох хэрэгсэл болгох гэж байгаа бол эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх асуудлынхаа үнийг өсгөж байгаа тактик гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл ийнхүү сүржин эхэлсэн ажил хэрвээ амжилттай хэрэгжвэл хотоор дүүрэн барилга нураах ажил явагдана. Нураахгүй үлдээснийх нь төлөө хэдэн төгрөг авлигаар авахыг таашгүй.Том загас барихын тулд жараахайгаар өгөөш хийдгийн адилаар ингэж сүржин зарлаж байгаад нийт зөвшөөрөлгүй барилгуудаас 10 хувийг нь нураагаад 90 хувь дээр нь наймаалцаж магадгүй юм. Тэрээр ард нь ямар том наймаа тохироо хийх төлөвлөгөөтэй байгааг таашгүй. Ямартаа ч хотоор дүүрэн бичиг цаасны зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгууд Ж.Сандагсүрэнгийн өмнө  байна. Яахыг нь хамтдаа харъя...

Дашрамд хэлэхэд үнэхээр шударга юм бол барилга барьсаныхаа дараа зөвшөөрлийг нь бүтээсэн барилгуудыг ч бас нураах ёстой.

Нийтийн эзэмшлийн талбайруу зөвшөөрөлгүй түрж ороод барьсан барилгуудыг, газрын зөрчилтэй барилгуудын цаана байдаг намынхаа нөхдийн барилгуудыг яах бол


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна