ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН МАН-ЫН ЭМЭГТЭЙ ГОРИЛОГЧДЫН БЭЛЭГ ТАРААЖ ТАНИГДДАГ БАЙГУУЛЛАГА УУ?

Монгол Ардын Намд нэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэр нь нийслэлд сонгогдсон үе үеийн эмэгтэй төлөөлөгчиддөө Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн дарга болгож шагнадаг. Дараагийн сонгууль болтол дэлхийн хамгийн том газар нутагтай цэцэрлэгт хүрээлэнгийн даргын эрх мэдлийг ашиглаж мөнгө хураах боломжоор шагнадаг. Харин дарга нар нь төсөвт суусан мөнгийг нь хайр найргүй гулсуулж өөрийн горилж байгаа тойрогтоо бэлэг тарааж дараагийн сонгуульдаа бэлдэх ажил л хийдэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хөгжүүлье л гэж бодвол заавал МАН-ын эмэгтэй төлөөлөгч удирдах ёстой юм шиг энэ хайрцган дүрэмнээсээ эхлээд гарах ёстой юм уг нь.

Анхны даргаар нь тухайн үеийн МАН-ын төлөөлөгч одоо УИХ-ын гишүүн, ард түмэнд Мон-Ураны Б.Наранхүүгийн эгч ЖДҮ-чин эгч гэдгээрээ танигдсан Б.Саранчимэг. Б.Саранчимэг ҮЦХ-ийн дарга байхдаа хамгийн их мөнгө хийж монжсон гэгддэг. Тэр өөрийн зурагтай аяга, халуун савнаас эхлээд бэлэглэж болох бүх эд зүйлс дээр өөрийн нэр зургийг нааж айл болгонд бэлэглэдэг байлаа.

Дараа нь Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул мөн л нийслэлийн төлөөлөгч болонгуут нь МАН түүнд шагнал болгож энэ байгууллагын тамгыг өгч байв. Д.Эрдэнэтуул мөн л улирал бүр бэлэг тараадаг байлаа. 

Харин энэ удаад мөн л нийслэлийн төлөөлөгчөөр сонгогдсон эмэгтэйд шагнал болгож энэ байгууллагын даргын эрх мэдлийг өгчээ. Өмнөх дарга нар нь улирал бүр бэлэг тараадаг байсан бол энэ удаагийн дарга нь сар бүр бэлэг тарааж байгаагаараа ялгаатай. Мөн байнгын дагуулж явдаг хувийн гэрэл зурагчинтай гэнэ. Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн ажилчид шинэ даргынхаа байнгын улс төр ярьж, бэлэг тарааж, тэрнийгээ өндөр түвшний гэрэл зурагчингаар зараг даруулж олон нийтийн сүлжээнд тавьдаг ажил нь байгууллагын үйл ажиллагаанаас нүсэр хэмээн залхаж эхэлсэн гэнэ.

Тэгэхээр энэ байгууллага улс төрд горилогчдын гараас гар дамжихаа больсон цагт зөв хүн удирдсанаар хөгжих нь ойлгомжтой. Тэр болтол ийм дарга нар эрх мэдлийнхээ 99%-ийг амин хувийн ашиг хонжоо + дараагийн тойргоо бэлдэх хэрэгсэл болгож ашигласан хэвээр байх болов уу.

Өмнөх дарга С.Эрдэнэтуул




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна