ИНЕГ-ИЙН Т.БАТЖАРГАЛ ЗӨВХӨН ОХИДЫНХОО АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГСЭЛД Л ГЭХЭД 13.400 ДОЛЛАР УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГУУЛЖЭЭ

Өнөөгийн улс төрд аль ямарваа нэг ноцтой асуудал үүсэхэд салбарын сайдад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөөд түр зуур гал унтраадаг хэлбэр газар авч байна. Салбарын сайд ажлаа өгөхөд асуудал шийдэгдсэн аятай ард түмэн алгаа ташаад санаа амардаг. Гэтэл  дараагийн сайд ирээд ажлаа хийх гэхээр аль ч засгийн үед байж л байдаг бугшсан бүлэглэлүүдтэй нүүр тулдаг зовлонтой. Шинэчлэл хийх гэхээр тэдний эрх ашгийг хөндөх болж, эргээд тэд нар нь мөнөөх сайдыгаа дүүжлүүрийн тавцанлуу чиглүүлэх гээд байдаг болохоор гэмт бүлэглэлүүд байсаар байдаг.

Төрийн ялзрал дунд шатны удирдах албан тушаалтнуудын түвшинд хамгийн ихээр байдаг. Төрийн албанаас үндэслэж ямар ч үед сугалж хаях боломжгүй болтолоо гүн шигдсэн хогийн ургамлууд бол дунд шатны эрх мэдэл дээр суугаа дарга нар юм. Тэдний нэг жишээг өгүүлэх гэж байна.

2014 онд “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын дарга С.Батмөнхийн албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан балгууд баримтаар нотлогдож МУ-ын шүүх түүнийг 6,6 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан ч давж заалдсаар эцэст нь хонгилын шүүх мөнөөх гэмт хэрэгтнийг 14 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж хэргээс мулталж шийдсэн байдаг.

Гэтэл өнөөдөр ч мөнөөх гэмт хэрэгтэн “Иргэний Нисэхийн Ерөнхий Газар”-ын үйл ажиллагаанд өөрийн найз Т.Батжаргалаараа дамжуулан нөлөөлж төсвийг нь шимсээр сууна.

Мөнөөх ИНЕГ-ийн дунд шатны эрх мэдэлтэн дарга Т.Батжаргалтай холбоотой нэгэн ноцтой мэдээлэл манан.мн сайт дээр гарчээ. Тэрээр охидоо боловсрол эзэмшүүлэхийн тулд ИНЕГ-аас хагас тэрбум төгрөг гаргуулсанаар зогсохгүй хамаатан садангийхаа хүүхдүүдийн сургалтын төлбөрт гаргуулсан зардлуудтай нийлээд тэрбум хол давсан мөнгийг байгууллагаас гаргуулах үйлдлийг гардан зохион байгуулсан байна.

Монгол хүн бүр үр хүүхдээ өндөр боловсролтой болгохын төлөө өөрийн амьдралаа зориулан зүтгэдэг ч өнөөдөр дотоодын сургууль төгсгөж, ажилд оруулж, ипотекийн зээлд хамруулж чадвал тэнгэрийн умдаг атгасан чинээ баярлаж, өөрийн амьдралын зорилгоо биелүүлсэндээ бахдаж суух нь бахадмаар ч юм шиг харуусмаар ч юм шиг. Гэтэл тэр эцэг эхчүүдийн барих нь бүү хэл бодол төсөөлөлд нь ч багтахгүй мөнгийг улсын төсвөөс гаргуулж охидоо өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшүүлсэн байна. Төлсөн татварын мөнгөөр нь эрх мэдэлтнүүд ийнхүү туйлж байхыг харсан энгийн ард байгуулсан төрдөө гомдох, гутрах, ой гутахаас өөр зүйл хийж чадахгүй явна.

Тухайлбал Түдэвийн Батжаргал төрд 18 жил ажиллахад Батжаргалын охин Б.Хашцолмон 50.000фунтын төлбөртэй Английн роудлер коллежид 2007 онд сураад ирсэн бол нөгөө охин Б.Номондалай нь - 41000$ төлбөр АНУ-ын Peralta community college district сургуульд 3.2 жил сураад ирсэн байна.

Сургалтын тэтгэлгийн задаргаа нь сонирхолтой. Жишээ нь: Ариун цэврийн хэрэгслийн зардалд сар бүр 200$. Нийтдээ ариун цэврийн хэрэгслийн зардалд 7600$. Үндсэн  тэтгэлэг - 58000$. Дараа нь мөн АНУ -ын Калифорни мужийн “University of California, Los Angeles” сургуульд Улс төр судлалын мэргэжлээр 2.5 жил сурахдаа ариун цэврийн зардалд 200$ нийтдээ 5800$ын үндсэн тэтгэлэг дээрээ авчээ. Төрийн зардлаар сурсан Т.Батжаргалын хоёр охины зардал монгол валютаар хөрвүүлэхэд 517,827,600₮ буюу хагас тэрбум төгрөг болж байна.

Гэтэл энэ юу ч биш ажээ. Төрсөн эгчийнхээ хүү Б.Ариунболдыг Канад улсын George brown college-д мөн л ИНЕГ-аас тэтгэлэг өгч сургуульд явуулжээ.  Мөн эхнэрийнхээ дүүгийн хүүхэд болох Т.Ашидмөнхийг АНУ-ын Сан-Франциско хотын Аламедо коллежид бас л ИНЕГ-ын тэтгэлгээр сургажээ. Амтшаад 13 нахина гэгчээр мань Т.Батжаргал жолооч Алтансүхийнхээ хүү Баянмөнхийг мөн л АНУ-ын Сан-Франциско хотын Аламедо коллежид төрийн тэтгэлгээр сургуульд явуулжээ. Уйлдаггүй төрийн мөнгийг ингэж хайр найргүй дээрэлхэж, дээрэмддэг үйлдэл нь үүгээр ч зогсоогүй бололтой. Дээрхи оюутнуудыг тэтгэлгээр сургах гэрээг Т.Батжаргал өөрөө хийсэн байх бөгөөд тус бүр 45000$ төлбөр, мөн л ариун цэврийн хэрэгслийн зардлуудаас эхлээд байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлуудыг мөн л 100% төлүүлсөн байна.

Ард түмний татварын мөнгөөр арын хаалгаар гадаад явж сургуульд сурах нь байтугай онгоцны буудал орж онгоц хөөрөхийг харахыг хүсдэг олон мянган хүүхэд бий. Авлигачдын гэрт төрөөгүй энгийн ардын хүүхдүүдийн өмнө бүх зүйл боломжгүй, хаалттай хэвээр байна.

Мөн Т.Батжаргал төрсөн эгчээсээ эхлээд төрөл садангынхаа олон хүнийг ажилд авсан байна. Одоогоор ил болсон нь түүний төрсөн эгч нар болох Т.Отгонжаргал, Т.Мягмар, эхнэрийн төрсөн дүү Намхайн Төмөр охин Б.Хашцолмон, эхнэрийн дүү Намхайн Мөнгөнбөгж гэх мэт хүмүүс тус байгууллагад өндөр цалинтай ажилд орцгоожээ. Үүгээр зогсохгүй 5 жил болоод олгогддог журамтай орон сууцны хөнгөлөлт болох 30 сая төгрөгийг 2 жил ажилласан төрсөн эгч Т.Отгонжаргалд олгуулсан нь бас л Т.Батжаргалын хийсэн үйлдлүүдийн нэг. Энэ мэдээлэл бол Т.Батжаргалтай холбоотой мөсөн уулын усанд ил харагдах хэсэг ч биш, дөнгөж үзүүр төдийхөн гээд бод доо. 

Үүн дээр ИНЕГ-ын эзэмшлын газруудыг яаж будлиулсаныг, мөн худалдан авалт, тендерүүдээр хэрхэн мөнгө хийдгийг сурвалжилж байна. Үргэлжлэлийг удахгүй...




Сэтгэгдэл (124)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

  • Seree.mn Чи энэ үеэ өнгөрөөсөн хогийн мэдээлэлээ авчаач?! Хулгайчдын захиалгаар гэмгүй хүнийг хилсээр гүтгэхээ зогсоо?! Наад Т.Батжаргалд чинь хийсэн гэм байхгүй?!

  • ATG ajilaa hiigeed l shalgachihaachdee ene hvnii hulgaichuu vgvi yu gedgiin ...

  • Харинч цэвэр хүн нь Энэ Т.Батжаргал байх шүү?!

  • ene hulgaichid huul shvvhiinhen vilchlehgvi darhalagdsan hulgar shvv dee...

  • Т.Батжаргал дарга бол шулуун шудрага ажил хэрэгч дайчин хүн?! Ийм хүн ИНЕГ-т өөр байхгүй?! Энэ салбарыг тэр л хөдөлгөж чадна?! Охидынх нь хувьд шалшалт шүүлгээ өгөөд хууль журмын дагуу тэнцээд амжилттай төгсөөд аэиллаж байгаа байх?! Үүний төлөө тэр буруудах ёсгүй?!

  • Т.Батжаргал дарга бол шулуун шудрага ажил хэрэгч дайчин хүн?! Ийм хүн ИНЕГ-т өөр байхгүй?! Энэ салбарыг тэр л хөдөлгөж чадна?! Охидынх нь хувьд шалшалт шүүлгээ өгөөд хууль журмын дагуу тэнцээд амжилттай төгсөөд аэиллаж байгаа байх?! Үүний төлөө тэр буруудах ёсгүй?!

  • Т.Батжаргал дарга бол шулуун шудрага ажил хэрэгч дайчин хүн?! Ийм хүн ИНЕГ-т өөр байхгүй?! Энэ салбарыг тэр л хөдөлгөж чадна?! Охидынх нь хувьд шалшалт шүүлгээ өгөөд хууль журмын дагуу тэнцээд амжилттай төгсөөд аэиллаж байгаа байх?! Үүний төлөө тэр буруудах ёсгүй?!

  • нээх ариухан цэвэр хүн гэж бодоо юу хөгийн гар ш дээ

  • Ажлаа хийдэггүй хүн ш дээ дандаа хувийн ажлаа хийж байдаг хийх хийхдээ байгууллагын гэсэн бүхнийг ашигладаг өлөн гар авч байгаа цалин нь хүрдэггүй бололтой энэ хүний талаар асуувал наад захын хүн л хэлнэ дээ

  • Hrin odoogin udirdlaguudiin huuhed hamaatan sadanguudiinh ni ariun stevriin heregleliin zardal ni 500$ bolson gesen shuu?! Tegeheer hen ni idegch gexeg ni todorhoi um bishuu?!

  • Hrin odoogin udirdlaguudiin huuhed hamaatan sadanguudiinh ni ariun stevriin heregleliin zardal ni 500$ bolson gesen shuu?! Tegeheer hen ni idegch gexeg ni todorhoi um bishuu?!

  • Hrin odoogin udirdlaguudiin huuhed hamaatan sadanguudiinh ni ariun stevriin heregleliin zardal ni 500$ bolson gesen shuu?! Tegeheer hen ni idegch gexeg ni todorhoi um bishuu?!

  • Mongolchuud dandaa sain hun ruugee esvel ergej dairdag muu zurshiltai humuus umdaa?! Olon hun gazar uzej nud tailj erdem surch ireed ungursun asuudliig odoo muulaad heregguidee?! Harin Odoo bol ch hetsuuhen udirdlagatai baigaa shig bololtoi shuu?!

  • Mongolchuud dandaa sain hun ruugee esvel ergej dairdag muu zurshiltai humuus umdaa?! Olon hun gazar uzej nud tailj erdem surch ireed ungursun asuudliig odoo muulaad heregguidee?! Harin Odoo bol ch hetsuuhen udirdlagatai baigaa shig bololtoi shuu?!

  • Mongolchuud dandaa sain hun ruugee esvel ergej dairdag muu zurshiltai humuus umdaa?! Olon hun gazar uzej nud tailj erdem surch ireed ungursun asuudliig odoo muulaad heregguidee?! Harin Odoo bol ch hetsuuhen udirdlagatai baigaa shig bololtoi shuu?!

  • Иргэний нисэхийн дарга гэх нүүрээрээ хөөгөөд язартал таргалаад үхэх гэж байгаа . Л. Бямбасүрэн гахайн дэргэд хоёр охиноо сургуульд явуулж бүх салбар дээр адилханшт үгүй гээч харин . Бямбасүрэн казиночин жаран тэрбумын шаар бол хулгайлаад хулгайлаад бариглдцан байгаа шүү дээ ялгаа бол асар их шүү энэ хоёр хүний харьцуулбал

  • batjargal hulgaich hvndee huul shvvhiihentei salshgvi holbootoi alivaa ymiig dandaa tanil tal hahuuliar shiiddeg hulgaich baigaa ymdaa tegeed ter hvmvvsee irgenii nisehed ymar negen ajil alband tomildog vr hvvhdiin shalgaltgvigeer surguuld ulsiin mongoor surgadag surchihsan hulgaich baigaa ym daa ....odoo harin huul shvvh shudragaar ajilaa hiij ene hvnii hiisen bvhniig il gargaj uls orond hohirol uchiruulsan bol ,baiggaa tolvvlj shudraga shvvhiin ner hvndiig haruulah heregtei.....

  • Энэ бол эхлэл нь өшөө их юм байгаа хууль шүүх гээд сайн ухах хэрэгтэй дандаа хахууль .... маш их шуналтай хэрүүлч нөхөр дөө үнэн ялж үр хүүхэд нь яаж хүний нүүр харна даа ....

  • Ийм хүний хүүхдүүд ичих хэрэгтэй!!!! !!! Нийгэмд эл тод хүүхдүүдийг нь ч гэсэн ил тод зураг хөрөгтэй нь гаргах хэрэгтэй,арай л юмдаа гэхдээ ингэж бичээд ингэж хэлээд орхимооргүй байна,заавал хариуцлага хүлээлгэж,буцааж улсын мөнгийг нэхэмжилж авмаар байна.

  • Т.Батжаргал тухайн үеийн энэ асуудлыг олж мэдсэн, илрүүлсэн хүмүүсийг бүгдийг ямарваа нэгэн байдлаар ажлаас нь халах, дарамтлах, хахуулдах мэтээр аргалсаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үед зөвхөн энэ асуудал ч биш Канадад мөнгө угаасан асуудал ч байсан. Т.Батжаргалыг өмөөрөөд байгаа улсууд ядахнаа энэ үеийн нисэхийн зардлаар гадаадад суралцахаар болсон хүмүүсийн сонгон шалгаруулалтын материалыг олоод үзчихвэл арай өөрөөр харах байхөө. Энд яригдаж байгаа асуудал бол зөвхөн зах нь. Төрийн сангаас хүртэл давхаруулан хүүхдүүдээ зээл авчихсан байсан шүү.

  • yagad im ymig ungursun geed umguuluud bgan boloo..arail dendsen bna shte.engin irgen hvvhdee mergejiltei bgaad ch nished ajild oruulj chadahgvi bhad.

  • Энд бичсэн асуудал дунд шатанд хаа сайгүй байгаа

  • Энэ дуракий н ах дүүс нисэхийн алба салбар бүрт шигдэж амжсан.Энэ бичигдсэн зүйл зүгээр л зах зухаас нь байгаа.бүгдийг нь илчилж хариуцлага тооцох цаг болсон.

  • Yamar gaigaar avligachdiin gert turuud ard tumnii mungiig ariin haalgaar hooloo oloh heregsel bolgodog bna aa. Tudeviin Batjargal tui, tui, tui. Mongoliin turuus ger buleeree arilj uz. Idseniigee uldeegeed yavaarai

  • миний үед ийм байгаагүй дарга цэргийн хүүхдүүд бүгдийг хамдаг байсан бол ирээдүйгээ өөрчлөх юм сан үр хүүхдээ нэг гараанаас гаргаад үзэх юм сан . эдний хааны удам шиг энэ бугшсан завхралыг байхгүй болгохсон

  • Өнгөрсөн юм ч гэх шиг тайлбар доор бичээд байгаа нөхдүүд хам хэрэгтнүүд нь бололтой. Монголд хулгайг хэзээ урьдчилж илрүүлээд шийтгэдэг болчихсон юм бэ? Муусайн хулгайч нар байх ёстой газраа очих цаг их ойрхон. Айсуй

  • 10-н жилийн өмнөх завхарсан баларсан асуудлыг сөхөөд байхыг бодоход Т.Батжаргалаас маш их айцгааж байгаа юмаадаа?! Олон сайхан залуус мэрэгжил эзэмшиж ирээд их л ажил хийцгээж байгаадаа?!

  • 10-н жилийн өмнөх завхарсан баларсан асуудлыг сөхөөд байхыг бодоход Т.Батжаргалаас маш их айцгааж байгаа юмаадаа?! Олон сайхан залуус мэрэгжил эзэмшиж ирээд их л ажил хийцгээж байгаадаа?!

  • 10-н жилийн өмнөх завхарсан баларсан асуудлыг сөхөөд байхыг бодоход Т.Батжаргалаас маш их айцгааж байгаа юмаадаа?! Олон сайхан залуус мэрэгжил эзэмшиж ирээд их л ажил хийцгээж байгаадаа?!

  • Iim baliar archaagui ymnuudiin hoid nas n nudend haragdaj bnaa uil laigaa uzeh n oilgomjtoi shorond hataawal taarna buzar humuus sonshoor oi gutaj dotor muuhai orglj bnaa

  • Өнгөрсөн баларсан зүйлээр хөөцөлдөх хэрэггүй ээ!п Харин одоо ямар байгааг л ярих хэрэгтэй бусуу!? Өнгөрсөн рүүгээ гар буу шагайвал ирээдүй чинь их буу шагайдаг юмдаа!п захиалгат төлбөрт бичлэгийнхээ хариуг мэдэж л байгаа байхдаа!п Наад хүмүүс чинь буруугүй!?

  • Өнгөрсөн баларсан зүйлээр хөөцөлдөх хэрэггүй ээ!п Харин одоо ямар байгааг л ярих хэрэгтэй бусуу!? Өнгөрсөн рүүгээ гар буу шагайвал ирээдүй чинь их буу шагайдаг юмдаа!п захиалгат төлбөрт бичлэгийнхээ хариуг мэдэж л байгаа байхдаа!п Наад хүмүүс чинь буруугүй!?

  • Өнгөрсөн баларсан зүйлээр хөөцөлдөх хэрэггүй ээ!п Харин одоо ямар байгааг л ярих хэрэгтэй бусуу!? Өнгөрсөн рүүгээ гар буу шагайвал ирээдүй чинь их буу шагайдаг юмдаа!п захиалгат төлбөрт бичлэгийнхээ хариуг мэдэж л байгаа байхдаа!п Наад хүмүүс чинь буруугүй!?

  • Онгоцны тасалбарын үнээ бууруулах их боломж байгааг л олж уншлаа. Зорчигчийн халаасыг тэмтрээд, цаагуураа зарцуулалт нь ийм л байдаг юм байна. Төрийн бүх байрууллагын алба хаагчдын хүүхдүүд сургалтын төлбөрөө ингэж төрөөр, төсвөөс төлүүлж чадаж байгаа билүү? Тэр тусмаа памперсны мөнгөө!!!

  • araichdee ene chin ard tumnii mungu ymar muuhai suwdag setgel be ATG uguuchee barimtuud n bn shuu dee

  • Ээ чааваас даа ийм зүйл бичиж байгаа оцгонохоос өөр юм мдхгүй өнөө л эрх албан тушаалдаа бярдсан хөөрхий амьтадын хийрхэл ядаж үнэн юм бичээсэй хүн мэддэг юмаа л бичдэг энийг бичиж буй эрхэм эргүү малнуудын бодит нүүр царай нь...

  • uuntei sanal niilj bdag humuus bas baihiimaa yasan hanaj tsaddaggui ih shunal ve

  • Ulun novsh ve.

  • Ийм луйварчин новшнуудыг, хөрөнгий нь хурааж, тэр ах, дүү хамаатан садантай нь гудманд гаргаад өөрийг нь түмний нүдэн дээр шонд өлгөж, шороонд булах хэрэгтэй. Тэгж байж энэ хулгайч, луйварчин новшнууд айдаг болно

  • ТӨР НЬ АРЧААГҮЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА НАМ ГЭДЭГ ЧИНЬ ТӨР МӨН ҮҮ МӨН БОЛ НАМ ГЭСЭН НЭРТЭЙ МАФЫН ЛУЙВАРЧДААР ТӨР НЬ ДҮҮРСЭНИЙГ ЭНЭ ХАРУУЛЖ БАЙНА МАН,АН БОЛ БАТЖАРГАЛЫГ ХАМГААЛАНА УУ ГЭХЭЭС ШИЙТГЭНЭ ГЭЖ Л БАЙХГҮЙ ЭНЭ ДУРДААД БАЙГАА ЧИНЬ ӨЧҮҮХЭН НЬ ХЭСЭГ НЬ...

  • Батжаргал Түвшинбаяр Намбат нар нисэхийг бцсниулж байгаа эь үнэн

  • Төрийн томчуул бүгд ийм гайхах юм алга.Төрийн албыг ах дүү авгай хүүхэд тойрон хүрээлэгчдээрээ торон хэлхээ үүсгэн баялаг эзэмшчихсэн идэж ууж ухаж төнхөж монголын ард түмнийг ядуу гуйлгачин болгож ханахгүй паразитууд.

  • Т.Батжаргал даргад хамаагүй л юм байнашдээ! Энэ хүнийг харлуулах шаардлага гарчдээ!? Зүгээр орхихгүй нь мэдээж!? Хариуг нь чангахан барих байхаа!?

  • Т.Батжаргал даргад хамаагүй л юм байнашдээ! Энэ хүнийг харлуулах шаардлага гарчдээ!? Зүгээр орхихгүй нь мэдээж!? Хариуг нь чангахан барих байхаа!?

  • Т.Батжаргал даргад хамаагүй л юм байнашдээ! Энэ хүнийг харлуулах шаардлага гарчдээ!? Зүгээр орхихгүй нь мэдээж!? Хариуг нь чангахан барих байхаа!?

  • Ер нь бол дунд шатны дарга нар хүнд сурталтай гэдэгт санал нийлнэ.Одоо байгаа гахай Бямбасүрэн, Эрдэнэбат нарын хажууд Батжаргал нь арай дөнгүүр л дээ.олон юм цааш нааш нь хийсэн хийлцсэн болохоор туршлагатай. Одоо идэж ханасан учраас цаашид хэрэгтэй юм хийж магадгүй. Сүүлийн үед Ан-2 онгоцонд их засвар цаашлаад ерөнхий нислэгийн чиглэлийг хөгжүүлэхээр гүйж харагддаг боловч боловсрол, толгой муу учраас багаа бүрдүүлж чадахгүй мунгинаж байгаа.

  • Ийм юм зохиож найруулж бичээд хөлсөөр нийтлүүлж байдаг арчаагүй хүмүүс юм даа. Энэ нисэхийнхэн...

  • Одоогоос 10 жилийн өмнөх бичиг баримт ашиглаад ийм гүжир гүтгэлэг бичээд түүнийгээ өндөр төлбөр төлж шар сайтад тавьж байдаг ИНЕГ-ын одоогийн удирдлагууд арчаагүй байдал илэрхий харагдаж байна. Өөрсдөө АТГ, Цагдаа дээр шалгагдаад прокурор шүүхийн шатанд л төлавлөгдөөд ирэхээр амь тавих гэж байгаа хүмүүсийн аргаа барсан үйлдэл байна даа. Энэ Арчаагүй дарга нарын үйлдэлийн хариуд нь хэн нь ямар хэргээр хаана шалгагдаж байгааг одоо ямар шатандаа явааг нь олон нийтэд ил болгох хэрэгтэй штээ.

  • Нисэхийн Батжаргалыг мэднэ. Салбараа мэднэ. Шудрага бустай тэмцэж даруулж яваа эр хүн. Сонгуультай хаврын сендром хүнийг юу гэж гүтгэж мэднэ. Захиалгат гүжир гүтгэлэгийн нийтлэл байна

  • Аймаар юмаа. Бирд юм байна

  • haha hoshin shogiin yumaa idej uuh ni baragdahgui gar yum da shunaliin dev shalgah heregtei ih ch yum garah bhda

  • ОЮУН ЭРДЭНЭ АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ. ТӨЛБӨРҮҮДИЙГ НЬ ТӨРД БУЦААН ТӨЛҮҮЛ. ШҮҮХЭД ӨГ

  • арин ч С.Батмөнх даргынхаа үед ИН-ийн салбар хөгжиж байсан шүү?! Т.Батжаргалд ямар хамаа байхавдээ?! Одоогийн хүмүүс бол өнхрүүлсэн баасыг нь ч гүйцэхгүй байгаа байж юу ярина вэ?! тэр бэлтгэглсэн мэрэгжлийн боловсон хүчнүүд нь ажиллацгааж л байнашдээ?!

  • Seree mini medehgui umaa hunii amaar eldev zuil bichij gemgui humuusiig gutgej doromjlood hereggui dee?! Shalgalt shuulgee ogood l tuhai ueiin jurmaaraa l shiidegdsen asuudal baih?! Naad humuus chine duurchisen teneguud bishee?!

  • ug n bol batjargal batmunkh 2 darga chne 2ulaa nisgegch nisej bsn hvmvvs baiguullaga daa hiij bvteedeg yuma hangalttai hiisen shv. svvld harin ardchilsan ardiin namaas ymar ch nisehiin talaar tosoolol bhgvi nohdvvd ireed ene baiguullagiig samar ch bga shv. nisehiin huuli hvnii tsusaar bichegdsen bdg gedgiig medehchgvi vvniihe toloos yumiig oilgoj amidraasai

  • Хулгайч аавынхаа хулгайлсан мөнгөөр охид нь сураад л 9 үеэрээ далд орондоо

  • Төр эзэнгүйн шинж

  • Шудрага хүнийг харлуулж зайлуулж өөрийнхөө цүнх баригчыг тавих гэсэн оролдлого байна. Илтэд харагдаж байна шдээ. Ичэж үхээсэй. Т.Батжаргал нь Инег ын Захиргааны дарга шдээ. Ажил үүргийн хувиарын дагуу ИНЕГ аас шалгаруулж сургалтанд хамрагдахаар болсон оюутан хүүхдүүдийн сургалтын гэрээг байгуулдаг юм шүү. Мөн хэлхэд нисэхийн мэргэжлийн хүмүүсийн хүүхдүүд арай илүү нисэхтэй ойрхон өсөж нисэх гэсэн сэтгэлтэй байдаг юм шүү. С.Батмөнх даргын үед ИНЕГ ын боловсон хүчны бодлого харин ч сайн явагдаж чадварлаг боловсон хүчнүүд бэлтгэгдэж байсан. Одоо бол тийм бодлого байхгүй утгаараа цүнх баригч нар цугалсан. Мэргэжлийн хүн үлдээгүй. Үүний горийг олон хүний ам насаар төлөх байх гэж би боддог. Нисэх гэдэг байгууллагад мэргэжлийн чадварлаг боловсон хүчин чухал. Удахгүй боловсон хүчингүй болж илүү өндөр үнэ төлнө өө бид. Ийм зүйл бичих Харамсалтай л юм.

  • Монгол хүн арай ч ингэхгүй байлгүй. Хятадууд л төрийн халаасыг ингэж сэгсэрч бгаа.

  • Uheech ene pizdakuud

  • Харваас хужаа хулгайч

  • Шударга бустай тэмцэж ажилаа хийж байгаа хүнээ манай монголчууд байнга худал мэдээллээр гүтгэн доромжилж харлуулдагаа болимоор юмаа!

  • Зөв зөв мундаг мулгуу ард түмэнг зүгээр

  • За манайханд хэлээд ч бичээд ч нэмэр байдаг юм уу?бид ч энэ мангарууддаа дээрэлхүүлээд 30 жил боллоо бичээд ч яадгын тэмцэж чадахгүйгээс хойш

  • Нүгэ нь нүдээр нь гарах болтугай өөр юу гэхэв хулгайч нарыг

  • Xarvaas byalduuch gar

  • Ichij amidrax uxamsar bxgui bxoo. Tiim xun chanar ch bxgui bolood idej bgaa yum. 100 nasalj chadaxgui xevtej baij.

  • Ichij amidradsai da abilgachid xulgaich narin xuuxduud bi ene mongiig chin abxgui gej xelj chaddag bson tsag xezee irex bolloo

  • Yamar aimar ym be Ard irged bid yaaj amidaraad ene hylgaicnidaas yagaad hylgailsan mungii ni erguulen avcn cnaddagui ym be ????????Unen myyhai hylgaicn lyivarcnaad duursen oi gytam ym be

  • Энэ ч нэг ийм нөхөр дарга нарт тал касаад гүйгээд байдаг байсан юмаа Сонгуулиар бүр их идэвхитэй ажилланаа энэ чинь Аа хахаж үхмэр. Одоо ч шоронгийн тав болох биш дээ

  • Энэ новшнууд арай л дэндээд байна да.

  • Ямар сэтгэлгүй балиар новш вэ?

  • Хахаж үхэх вий дээ

  • засаг төр байвал энэ цаддаггүй луйварчидаа устгаж зайлуулаач

  • Hudla medeell niitlhee boliosoi bile dee❗️❗️❗

  • Хуучин дарга байсан Батмөнх ИНЕГ аас цөм хиййгээд шоронд явж байсан. Одоо залгамж халаа нь Батжаргал бөлгөө.

  • Harinch Batjargal darga chine ynz buriin shudraga bus acuudald oroostolddovgui sudraga hun shuu?!

  • Harinch Batjargal darga chine ynz buriin shudraga bus acuudald oroostolddovgui sudraga hun shuu?!

  • Harinch Batjargal darga chine ynz buriin shudraga bus acuudald oroostolddovgui sudraga hun shuu?!

  • Jdu chin ene metedee arga hemjee avaach uyg n bhuleegeed gavya baiguulah gj baigaa ayatai baigaad bgaa um bol ES guai eniigee ih ajil hiilee gehuu

  • арин ч С.Батмөнх даргынхаа үед ИН-ийн салбар хөгжиж байсан шүү?! Т.Батжаргалд ямар хамаа байхавдээ?! Одоогийн хүмүүс бол өнхрүүлсэн баасыг нт ч гүйцэхгүй байгаа байж юу ярина вэ?! тэр бэлтгэглсэн мэрэгжлийн боловсон хүчнүүд нь ажиллацгааж л байнашдээ?!

  • арин ч С.Батмөнх даргынхаа үед ИН-ийн салбар хөгжиж байсан шүү?! Т.Батжаргалд ямар хамаа байхавдээ?! Одоогийн хүмүүс бол өнхрүүлсэн баасыг нт ч гүйцэхгүй байгаа байж юу ярина вэ?! тэр бэлтгэглсэн мэрэгжлийн боловсон хүчнүүд нь ажиллацгааж л байнашдээ?!

  • Харин ч С.Батмөнх даргынхаа үед ИН-ийн салбар хөгжиж байсан шүү?! Т.Батжаргалд ямар хамаа байхавдээ?! Одоогийн хүмүүс бол өнхрүүлсэн баасыг нт ч гүйцэхгүй байгаа байж юу ярина вэ?! тэр бэлтгэглсэн мэрэгжлийн боловсон хүчнүүд нь ажиллацгааж л байнашдээ?!

  • Арай юу айн үр удамдаа дааж давшгүй нүгэл үлдээж яахнав дээ нүгэлээ үүрэх л болно

  • Ёстой цагаандаа гарсан. Намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэдэг шиг том гарын цайрцсан хулгайч байна бүх зардалыг төлүүлж бүгдийг шоронд хий

  • Түдэвийн батжаргалыг үр удамаар устгах нөхцөл хятад шиг хуультай оронд аль хэдийн бүрдсэн байна

  • энэ арай,хэтэрнээ, монголд төр гэж бн уу

  • Бүүр нэг өлөн. Арчаагаа алдсан юмнууд. Хариуцлага тооцох гэдэг зүйл байдаггүй нь дэндүү харамсалтай.

  • Маш том умдагтай охидууд байна даа. Генисиин номонд оруулмаар юм биш үү.ХаХИха

  • Эгч дүү нар нь яг мөн байна.

  • Батмөнх гэж м.энхболдын садан төрлийн гэх новш энэ байгууллагыг олон идэж ууж, цадаагүй одоо хүртэл гар нь дүрээстэй байдаг нөхөр бий. Энэ гэмт үйлдлүүдийг богино яаралтай шийдэж цэвэрлэгээ хийх цаг нь энэ байгуулагат аль эрт болсон.

  • ohin gj ng archaagui novsh ymaa yulgadacnihaa mungu uuruu ol bitgii ylcin munguur tsucaa archaad bai

  • Iim barimt il bxd shiitgexiig xusdegui ni tun sonirxuushtai

  • Ийм Хулгайчуудын олны өмнө ил буудвал таарна Бүх зардлыг бүрэн төлүүлж дараа нь буудаж алах хэрэгтэй ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДАХ ХҮН БИЙ ШҮҮ

  • Алах юм сан муусайн бөөсүүдийг

  • МАН ард түмнийг дэндүү элэг барьж байна даа.

  • Ж .ЦЭНГЭЛ : ҮНЭН БОЛ ШАЛГАДАГ ' ХЯНАДАГ БАЙГУУЛГА ' ХАРИУЦДАГ ЯАМ НЬ ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ . ХАРИУЦЛАГА ХАТУУ ' ХЯНАЛТ САЙН БОЛ ИЙМ ЮМ БОЛОХГҮЙ Л ДЭЭ ..ШОРОНД ОРОН ТОО НЬ ХҮЛЭЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА .

  • Estoi idemhii nohoi yumdaa

  • Хулгайч аавдаа баярлалаа.

  • паах нээрээ заваан юмаа ичэж үхвэл таарна та нар гудамжжар 1 алхаад захын хороолол 1 яваад үзээрэй ямар өрөвдмөөр байдаг та нар яг юу хийсэн бэ хэний төлөө юунд ингэж шунаж амьдардын бэ? яагаад тэр ариун ариун цэврийн рэрэгсэл авах мөнгөөр чинь зарим өрх бүхэл бүтэн амьдраад байна гээд боддоо охидууд нь ч гэсэн яасан хогийн санаа зовдоггүйн бэ

  • Ардын намын нэг хурган дарга төрөөс охидынхоо ариун цэврийн хэрэгсэлд 13 мянган доллар зарцуулж байхад ахмад бид тэтгэвэр гэж 350 мянгаар дөнгөж амь зууж байна Одоо ямар ч сонгуульд МАН д санал өгөхгүй

  • Ёстой иддэг буян юм аа

  • Ийм новшнуудыг устгах хэрэгтэй

  • Новшнууд. Өлөн бөөснүүд

  • энэ төрд монголоо гэсэн хүн байнуу хар амиа бодсон бэртэгчингүүдээр дүүрсэн юм бишүү жирийн иргэнд хууль. яаж үйлчилдэг билээ цагдаа нар нь яадаг билээ

  • Новш юмдаа ИНEГ сайн шалгах хэрэгтэй их юм гарна даа

  • Tun udahgui daamsag Batjargal ninja boloh uym bna shorond

  • Ёстой нэг фяздуу юм аа

  • Эртнээс шуналтсан туучий бж л дээ

  • Энэ ч ёстой дээр үеийн шуналтай залуу даа

  • ter ailiin ohiduud mini ajil hii tatvar tulugchiin mungunuuc chinii tsucnii alchuur beldeh gj tatvar tulduggui um carin sheecee tsverlej chadahgui bol hun bgd yuhni

  • Daamsagnii mongo garguulsan gdg bichig barimt notolgoo ni haana bnaa!???? Baihgu bhd chn arai l hudraad bgam bishuu Sereee!????

  • ter ogiduud odoo y ve uuriinhuu bieneec garch bg muu muuhai ylaan tsucaa archaad haychih mungu oldohgui bn uu

  • Hutsdag hulgaichve. Yaj ichihchgui iim medee gargaj baina aa?

  • Hudraad bgarai iim ym bhgushu

  • Ичиг ичиг.Энэ даргыг даамсаг гэж нэрлэсүгэй.

  • Sha sha sda bvgdiin buudaj baij tsewerlegdeh bhdaa

  • Eoo tgd odoo yah estoi ymbe ene hvmvvsig chin iddegee ideed, avdagaa avcan hoino ni hichneen hashgiraad ymar nemertein ter vedni zogsooj chadaagvi, tegeed odoo hurungu huraasan bolood, 2, 3han jil horigdool erh chuluutei bolj bga bizde

  • Ийм болоод л миат хөгждөггүй хамгийн өндөр зардалтай .тийзний үнэ өндөр өөрийн онгоц худалдаж авөх ч мөнгөгүй баыдаг юм байна.сүүлийн 30 жилд төр түмний өмчийг хулгайлах албан тушаалаа урвуулан хэрэглэх улсаас урвах тонон дээрэмдэх завхайрах архидах зэрэг ёс суртахуунгүй үйлдлүүд хэтэрч улс орон минь өрөнд баригдаж мөхлийн замд орлоо.хариуцлага тооцох хэрэгтэй.

  • Ямбыг нь хүртсэн бол ялыг нь ч бас хүртдэг хариуцлагын тогтолцоог хүчтэй болгоё.

  • Охидууд нь ажил мэрэгжилгүй , үнэлэгчид , эрхийн ээмаанууд бжл дее ! Хөөрхийлөлтй юмаа !

  • Пиисда юмаа лаларын луйварчид дамскны мөнгөө хүртэл улсаас даалгаад даварч байгаам бишүү

  • За энэ хулгайч удахгүй ялтан Батжаргал болно гэдэгт охидых нь дамскны зардлаар мөрийцье

  • ээ бурхан минь ээ АТГ ажлаа хийгээчэээээээ