ХАРАЛГАН ШИЙДВЭРҮҮДЭЭРЭЭ ХАЛДВАРЫГ ХАВТГАЙРУУЛСАН СУМЪЯАБАЗАР ОГЦОР!

Улсын онцгой комисс корона вирусыг дотооддоо алдаж хотын дарга нэмж дэгдээсэн. Дэгдээсэн гэдгийн учир нь Сумьяабазар бөхийн хүчээр нэгийг дийлнэ ухааны хүчээр мянгыг дийлнэ гэдэг үгийг ойлгоогүйгээс үүдэлтэй. Тэрээр асуудлыг бөхийн барилдаан шигээ уяж зогсоож хорьж байгаад эгзэгтэй үед тонгорч давна гэсэн муйхар аргаараа шийдэх гэж оролдсон нь гал дээр тос нэмж цучалыг түймэр болгосон юм.

 Голомтуудыг тодорхойлчихсон хумих ажил ч ерөнхийдөө амжилттай явагдаж байтал автомашинтай зочихыг нь хориод автобусанд чихэлдэх нөхцлийг үүсгэсэн тодорхой цагт дэлгүүр хэсэх журам гаргаж тэр цагт нь иргэд гэрээсээ гарч бөөнөөрөө дэлгүүрт язганаж байсан тэр хэд хоногт хотын дарга маань коронаг нойр хоолгүй зүтгэж тарааж байгаагаа ойлгоогүй юм.

 Ингэж уялдаа холбоогүй судлагаа шинжилгээгүй ажилласаны гайгаар эдийн засаг нам зогсож иргэд элгээрээ хэвтэж вирус нь аалзны тор шиг хэрж бүх юмыг байж болох хамгийн муу нөхцөлд хүргэсэн. Ийм болчимгүй шийдвэр гаргаж бүхнийг самарсаныхаа дараагаар хэт хожимдсон цагаа олоогүй нэг өрх нэг шинжилгээ төслийг явуулж туйлдсан улсынхаа хоосорсон халаасыг нэмж сэгсэрсэн. 

Бид байдгаа Сумьябазарын гаргасан шийдвэрт зольчихсон атлаа гарсан үр дүн үгүй бүр ч хэцүү байдалд орлоо. Тэнэг хүний ухаан үдээс хойш гэгчээр сүүлийн үед хааж боохыг эсэргүүцдэг иргэдээ дэмждэг бизнесээ хамгаалдаг хүний дүрд тоглож попордог болов өөрөө хааж боочхоод одоо хаалгаж боолгохгүй гэж тэмцэх юм гэнэ угаасаа тэгэх нүүр ч байхгүй болсон ард түмэн одоо хариуцлага нэхэхэд нуугдаад асуудал намжихад гарч ирдэг аваргаас ямар нэгэн шийдвэр зангарагыг хүлээхгүй  зөвхөн ЗГ-аас вакциныг л хүлээж байгаа Сумьяабазар бөхийн хувьд сайн бөх удирдах ухааны хувьд бол...заза тэрийг энд ярих илүүц биз нүдэнд харагдаж байгаа зүйлийг нуршаад яахав өнөөдрийн гамшгийн дүр төрхийг л харчихад болно


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

  • Sain baina.Byar baihad uhaanaar yu hiih ve.Sumiyabazariin tumen zov..

  • арай ухаалаг хүн олдохгүй байгаа,юм болов уу,

  • Бөх барилдаж байсан хүн яаж монголын тал хүн амыг удирдан зохион байгуулж чадахав дээ. Бөх бол бөх шдээ эргүү ард түмэн юугаа бодож сонгодог бнаа