Золбин нохойн худалдаа гэх луйврын талаар

“Луйварчдын хаан” хочит Жозеф Уэйлийн боловсруулсан “Золбин нохойн худалдаа” гэгдэх луйврын систем байдаг үүнийг ядуу буурай мэдлэг боловсрол нимгэн ард түмэнтэй улс оронд хэрэгжүүлэх нь элбэг


Луйварын ерөнхий схем бол ямар нэгэн хэрэгцээнээс гарсан, үйлдвэрлэхээ больсон эд зүйлийг сонгож цуглуулаад дараагаар нь түүнийг өндөр үнээр авах зарыг хамсаатнуудаараа тавиулаад эрэлтийг бий болгоно тэр үед гадуур тухайн зүйл нь маш ховор болсон байх бөгөөд угаас хэрэгцээнээс гарч хэрэггүй болоод устаж хаягдан ховордчихсон үлдсэнийг нь луйварчид цуглуулчихсан тул олдох нь бүр хэцүү болж эхэлнэ мэдээж гэнэт олон хүн хайж эхлэхэд тухайн зүйлийн үнэ улам нэмэгдэнэ яг тэр үед луйварчид өөрийнхөө барааг хялбар аргаар их мөнгө олох гэж улайран хайж байгаа хүмүүст зарчихна. Эрсэнээ олсон хүмүүс бараагаа аваад өндөр үнээр дамлахаар зарын дагуу бариад очно луйварчид барааг нь шалгаж үзээд энэ биш байна гээд буцаана
жишээ нь СССР-н үеийн дөшөн дотор улаан мөнгөн ус хадгалагддаг гэсэн цуурхал тарааж дөшний үнийг өссөн шалтгааныг үнэмшилтэй болгож бэлдсэн байсан тул дөш худалдахаар ирсэн хүний дөшийг таслагчаар хуваагаад улаан мөнгөн устай дөш биш байна гээд буцаана Өөрөө зарсан юмаа буцаад өөрт нь ирэх үед худалдаж авахгүй гэсэн үг лдээ ингээд тэд луйварчдын тоглолтонд орсоноо мэдэлгүй хохирдог


Энэ луйварын системийг монголчууд тойроогүй дайрч гарсан харамсалтай нь үүнийгээ дүгнээгүй учрыг нь ч ойлгоогүй өнгөрсөн. Хэдхэн жилийн өмнө хятдын зурагтай шаазан таваг өндөр авна, зөвлөлтийн үеийн төмөр дөш, туухай, зил хөргөгч зэргийг өндөр үнээр худалдаж авна гэх мэт зарууд Монголчуудыг хуйлруулж байв. Анзаарч харвал эдгээр бараа олдоц бага мөртлөө ямар ч үнэгүй зүйлүүд гэдгийг та анзаарч байгаа байх энэ л тэдний тоглолт хийх хэрэгсэл нь болдог. Ховордож байгаа хэрэгцээнээс гарчихсан нээх их үнэ цэнгүй туухай дөш таваг зэргийг өөрсдөө цуглуулж аваад дөшөн дотор улаан ус байдаг ураны нунтаг байдаг тавагны технолгийг хятдууд өөрсдөө гаргаж чадахгүй хуучны тавгаа өндөр үнээр авч судлагаа хийх юм гэнэ гэх зэргээр цуурхал тараагаад өөрсдөө зарна. Эхэндээ авна гэсэн зар маш олон байсан бол удалгүй зарна гэсэн зар хөвөрч эхэлнэ энэ нь тэднийг аль хэдийн луйвраа хийгээд арилж өгчээ гэдгийг харуулж байгаа юм.


За үүнтэй төстэй магадгүй илүү итгэл төрүүлхүйц боловсронгуй арга хэрэглэж байж болзошгүй нэгэн зүйл сүүлийн үед хүчээ авч байгаа тэр бол койн юм. Одоогоор бид үүнийг луйвар уу эсвэл эрсдэл хүлээх чадвартай тоглогчдын дунд өрнөдөг санхүүгийн боломж уу гэдгийг хэлхэд арай эрт байна ямар ч байсан иргэн танд болгоомжлол хардлага эргэцүүлэл байх ёстойг сануулъя койны ихэнх хувь тухайн койн гаргагчын гарт орсон бол үнээ хөөргөдөөд иргэдэд зарна эргээд өөрт нь нийлүүлэлт ихсээд ирэх үед ханш унана өөрөөр хэлвэл өөртөө байсан койныг иргэдэд үнэтэй зарангуутаа ханшаа унагаагаад буцааж авахдаа хямд авч дундаас нь ашиг олох арга байж мэднэ гэсэн хардлага үүсч байгаа юм.
Нэг хэсэг нь үүнээс ашиг олдог бол зөрөөд нэг хэсэг нь хохирдог байх магадлал өндөр хэрэв бүгд ашиг олдог байсан бол улсаараа ажил хийхгүй койн үйлдвэрлээд амьдарч болно шүү дээ дэлхий дээр койн үйлдвэрлээд санхүүгийн асуудлаа шийдсэн нэг ч улс орон байхгүй банк санхүүгийн  салбар хэзээч баялаг бүтээдэггүй харин мөлжлөг хийсээр ирсэн гэдгийг санаж койны хөөсрөлд хэрсүү хандахыг хүсье


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

  • жи тайм гэдэг сүлжээ гарч байхад хүмүүс яг энэ ардын койн шиг хамгаалж итгэж байлаа луйвар биш биз гэж сануулсан хүн хамгийн тэнэгээрээ дуудуулдаг байв тэр үед