Д.СУМЪЯАБАЗАР АА! ШУНАЛТАЙ БАЙЖ БОЛНО. ЭХ ОРОНЧ БАЙ

Ардын төрийн эрх мэдэлд цээжний булчингаар аархаж яваа Д.Сумъяабазар гэдэг эрхмийгээ Ардын нам өөрсдөө ч тогтоон дийлэхээ байсан билээ. Тэрээр зөвхөн өөрийнх нь өмнө үг дуугүй даалгавар биелүүлэх хүмүүсийг нийслэлийн төлөөлөгчид болгосон болохоор одоо түүнийг ард түмэн хичнээн эсэргүүцэж шүүмжиллээ ч аваргыг хотын даргын эрх мэдлээс авч хаях кноп хүрэлцэхгүй болсон.

Түүний нам дотроо ахиад нэг нам шиг байгуулсан паракцийхан энэ цагт ардын төрөөс хамгийн их мөнгө хүүдийлж байгаа тухай яриа намаас нь нэгэнт хальж яригдах болсон. Тэд хэрхэн дураараа дургиж төрийн мөнгөөр аархацгааж байгаа нэг жишээг хөндөж байна.

Үг үсгийн алдаатай арай ядан энэ постыг бичсэн хүн бол Д.Сумъяабазарын баруун гарын команд гүйцэтгэгчдийнх нь нэг. Хотын дарга болонгуутаа түүнийг “Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар”-ын дарга болтол крандсан билээ. Д.Сумъяабазар өөрөө бичиг үсгийн боловсрол дутуу учир эргэн тойрны хүмүүсийнхээ энэ дутагдлыг олж хардаггүй гэмээр. За бичиг үсгийн боловсролыг нь түр хойш тавьж эрх мэдэлд очицгоосон тэдний паракци хэрхэн аархаж байгаа нэг жишээг харцгаая.

Туул голын орчмыг аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгож усан завины зогсоолын бүтээн байгуулалтын сүр их ажил хийх гэнэ. Яг зэргэлдээ Туул голын ай савыг хамгаалах эрдэмтэн, судлаачид, ТББ-ууд нийслэлийн цэвэр усны нөөцийг хадгалдаг Туул голын орчмыг аялал зугаалгын нөлөөллөөс хамгаалж ширгээчихгүйн тулд ойр орчмуудын үйл ажиллагаануудыг цэгцлэхийг төрөөс царайчилж, гадагшаа мөнгө гуйж явна. Туул гол орчмын амралтууд, хайрга дайрганы үйлдвэрүүдээс болж усны ундарга жил бүр татарч байгаа. Эдгээрийг эмхэлж цэгцлэхийн оронд эсрэгээрээ жил ирэх тусам татран ширгэж байгаа голын эрэг дээр нүсэр бүтээн байгуулалт хийж улам бүр эрсдэлд оруулах гэж байгаа нь туйлаас харамсалтай.

Хамтран санамж бичиг зурж энэ төслийг эхлүүлж байгаа газар нь “Монголын Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” гэнэ. Энэ сонин газрын харъяа Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга нь төлөөлж очиж төслийг эхлүүлэлцэж байгаа нь энэ. Угаасаа далайн тээвэр, усан зам байхгүй хотод хийх ажилгүй юм чинь энэ мэт төслүүд эрх мэдэлтнүүдийн мөнгө хийх нэгэн арга юм. Ард түмний татварын мөнгийг төрийн эрх мэдлээр дамжуулж үр ашиггүй гоожуулж байгаа эдгээр шиг хэрэггүй газар хэлтсүүд өчнөөн олон бий. Дарга нар өөрсдийг нь дагаж гүйж, мөнгийг нь зуучилж, цүнхийг нь барьж явдаг олон хүмүүсээ шингээж авч явах шаардлага тулгардаг учраас нийслэлийн аялал жуулчлалын газар, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Далай ашиглалт усан замын тээврийн хэлтэс мэт татвар залгигчид байсаар байгаа.

Тэдний паракци хүчтэй байгаа болохоор зөрүүдэлсээр байгаад энэ ажлаа хийх нь ойлгомжтой. Одоогоос хэдхэн жилийн өмнө Аварга тосон нуурыг тойрсон жуулчны баазуудыг зогсоохгүй бол энэ нуур ширгэх аюулд өртөхийг сануулж байсан нь төр биш дээр өгүүлсэнтэй адил ТББ-ыхан, судлаачид байв. Өнөөдөр Аварга тосонгийн зүг амьтан хүн ойртуулахгүй битүү хашаалсан ч тусыг эс олж ямар байдалд хүрсэн бодит жишээг харцгаая. Гэвч Д.Сумъяабазарт шинжлэх ухааны суурьтай судалгаа шаардлагагүй юм. Байгаад ч түүний болон, түүний тойрон хүрээлэгчдийн ой тойнд нь бууж өгөхгүй биз. Гэнэтхэн тамга барьсан тэд шинэ ногоон дээр шаагилдаж буусан гангийн царцаа нар шиг улайран шимж байгаа болов уу?

Өчигдөрхөн МАН-ын 100 жилийн ой дээр “Г.Занданшатар Монгол улс Япон лугаа хөгжинө” хэмээж байсныг иргэд ихээр тохуурхсан учраас маргааш өдөр нь Токио хотын аварга том усан онгоцнуудын зогсоолуудтай адилхан нэгэн зогсоол барих ажил эхлүүлчихье гээд шийдчихээгүй байлтай. 

Бүр зураг төслийг нь бэлдсэн байсныг бодоход энэ их мөнгөний ажил нэлээд эртнээс бэлтгэгдсэн бололтой. Хотын дарга бүхэн эрх мэдэлтэй байх хугацаандаа ямар нэгэн нүсэр мөнгөний ажил хийхгүй бол хотын дарга биш болчихдог болохоор С.Амарсайхан зөрүүдэлсээр байгаад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур хийсэн нь нэг сар хүрэхгүй хугацаанд ажиллагаагүй болоход ичсэндээ төв талбай дээр усны машин эгнүүлэн зогсоож тасралтгүй ус зөөж бярдсаар байгаад сонгуулиа нэг юм дуусгаад нуруугаа харуулаад алга болсон.

Үүнтэй нэгэн адил ширгэж байгаа голын сайран дээр баригдах энэ бүтээн байгуулалт Д.Сумъяабазарын нэрнээс мөнхөд зүүгдэх нэгэн туухай байх нь гарцаагүй.

ХОТЫН ДАРГА АА! Бөхийн чихээ тэнийлгээд зүрх сэтгэлээ нээгээд сонс. Гаднаас ирсэн жуулчид Улаанбаатарыг биш Монголын хөдөөг л зорьж ирдэг юм. Тэдэнд хэлбэр дууриасан судалгаагүй ийм ичгэвтэр зүйл хэрэггүй. Хотод байгаа хүмүүс ч аялж зугаалах боломж нь гарах юм түгжрэлээс ангижирч бол хөдөөрүүгээ л тэмүүлдэг юм. Тиймээс түгжрэл доторх аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ фантастик зүүднээсээ одоохондоо сэрээд наад газраа татан буулгахыг шаардаж байна. Харин Дэлхийн хамгийн том газар нутагтай цэцэрлэгт хүрээлэн хэмээн аархаж авлиганд идүүлж дүлий байгууллага болгосон Үндэсний нэртэй цэцэрлэгт хүрээлэнгээ л эхлээд цэгцэлчих! Хотын иргэд даргаасаа ичээд байна!



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

  • Убд далайн зогсоол хийх гэнэ үү. Оройгүй тэнэг гэж үүнийг хэлэх бхдаа

  • яачаад бгайн ажиллаа хийж бга хүнийг

  • Өмнөх хотын дарга нар олигтой байгаагүй л дээ. Гэхдээ адгийн муу нь сумъяабазраас лав дээр байсан. Ёстой л өмнөөс нь ичиж дууслаа

  • сүгбазараа чи тамд очих хүн эхэлээд мөнгөн дээгүүр алхаад дараан тамын уурын зуухны хаалган дээр очидгийг мэдэх үү

  • ёооё энэгай хулгайчийг яах вэ хааш.н далд оруулах вэ СҮРЖИНСҮХИЙН балагаар ийм муухай нүгэлийн сав.н дүүрсэнхулгайчаар хотоо удирдуулах.ч гэж.дээ улс мөхөж байна хот сүйрч байна

  • хэн ч хотын дарга байсан ялгаагүй ээ бүгд л хэд хэдэн хэрэггүй төсөл хэрэгжүүлж мөнгө цавчиж байсан Сумтайбузар ч гэсэн тэр замаар л мөнгөө идэх гэж байна

  • Za bulgabiihan bair suuria aldaad ehellee shuu. hotod uvurhangain duff usan flot bguulna

  • Үнэн тэнэг малнууд юмаа. Идэж уусан ч метро барина гэж арай эрүүл сэтгэсэн Батүүлээ буцаагаад тавьмаар байна.

  • Бараг Хятадад худалдагдах болсон нь энэ намйн буруу У

  • Энэ МАН ыг дахиад сонгохоо больёоо

  • Shaa ldaa Sumiyaaa

  • Эээээ псдааааа яанааа яахынбээ манай хотын метро домог болоод оронд нь усан онгоцны зогсоолтой болж далайд гарц шаалаашдээ. Энийг яг нэг бөх л хийх гээд байсан юм. бөхчингүүдээ оюуныхаа дээр залчихсан хүмүүс одоо тэгээд нүгэл юмаа нээрээ хохинь

  • Сумьяабазар хотын даргын суудалтай шхэн хатан зууралдсаны учир тайлагдаж бна энэ бол наад захын л булхай нь шүү дээ тэнэг ард түмэн минь одоо жоохон хэрсүү байх болсон доо