МАН-Н ДАРГА У.ХҮРЭЛСҮХИЙН ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ 9 ИШЛЭЛ

У.Хүрэлсүхийн хэлсэн үгэнд сонирхолтой тоо баримтууд нэлээн оржээ.

 

1. 100 жилийн өмнө манай хүн ам 542 мянга, дундаж наслалт 35, 3 хүн тутмын нэг нь бэлгийн замын халдварт өвчтэй, 2 нярайн 1 нь энддэг байжээ хэмээн дурьдав


Энэ нь зуун жилд дундаж наслалт 2 дахин, хүн ам 6 дахин өссөн үзүүлэлт юм

 2. Зуун жилийн өмнө хүн амын ердөө 2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан байсан бол 1956 он гэхэд 90 хувь бичиг үсэг мэддэг болж, 1970 онд Монгол Улсыг ЮНЕСКО-гоос тусгайлан шагнасан байдаг. 1970 онд дэлхийн хэмжээнд бичиг үсэг үл мэдэгч 34,2 хувь байсан бол Монголд 4, 5 хувь байж, дэлхийд тэргүүлэгчдийн түвшинд хүрсэн байдаг юм байна.

  МАН-ын 100 жилийн түүх Монголын соёл, боловсролын түүх

3.  Зуун жилийн өмнө 19 чиглэлийн шороон замтай, 10 модон гүүртэй улс байсан гэсэн сонирхолтой баримтыг У.Хүрэлсүх илтгэлдээ хөндлөө. Өнөөдөр Монгол улс 21 аймаг, 103 сум 5 хилийн боомт засмал замтай гэсэн. 2000 аад оны эхээр Мянганы зам барина гэхэд Мянгуужингийн үлгэр гэцгээж байсан. Өнөөдөр тэр Мянганы зам нь 21 аймгийг, 103 сумтай холбочихоод л байгаа. 1950 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж, ирэх онд ашиглалтанд оруулах гэж байгаа.


 

4.         Монгол орон 1921 онд зуун жилийн өмнө жилдээ 2 сая лан мөнгөний орлоготой, 5 сая малтай байсан  Өнөөдөр 70 сая толгой малтай. Нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Харин одоо эрчимжсэн мал аж ахуй болгох, чанарыг сайжруулах өөр зорилт тулгарч байна.

 

5.         МАН ирээдүйн зуун жилийн бодлого чинээлэг дундаж давхаргыг бий болгоход чиглэнэ гэдгээ намын дарга У.Хүрэлсүх 100 жилийн ой дээрээ зарлалаа. Дундаж давхарга бол нийгмийн баялгийн том үйлдвэрлэгч, бараа бүтээгдэхүүний эрэлтийг тогтвортой өдөөгч, бүтээгдэхүүн, үйлчилгээний байнгын хэрэглэгч, шинийг эрэлхийлэгч, шийдэл олж чаддаг бүтээл иргэн, санхүү капиталд хуримтлуулагч, ил тод байдал, хариуцлагыг шаарддаг хүчин гэж хэлсэн.

 

6.         Алсын хараа 2050-д зааснаар 30 жилийн дараа Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 75 тэрбум доллар, экспортыг 52 тэрбум доллар, нэг хүнд ноогдох ДНБ 15 мянган доллар хүргэх бүрэн боломж байна гэж У.Хүрэлсүх 100 жилийн ойн илтгэлдээ онцолсон байна.

 

7.         Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэдгийг У.Хүрэлсүх ахин санууллаа. Хуульчдын дундаас ёс зүйнтэй, шударга шүүгчдийг хэн нэгнээс хараат бусаар шилж сонгон томилж, мэргэжлийн, ёс зүйн алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох боломжтой болсныг сануулсан

 

8.         Сүүлийн хэдэн жил алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авах тэмцэл хийлээ. Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, Багануур, Бор-Өндөрийн уурхай, Асгат, Салхит, Тост, Тосон бумбын орд, Гутайн даваа, Хармагтай орд, Ноён уулыг эргүүлэн авлаа. Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойгойн гэрээг сайжруулах боломж бүрдлээ

 

9.         МАН-ын 100 жилийн ойн баярын илтгэлээс онцгой анхаарал татсан нэг зүйл бол “ МАН-аас угшилтай МАХН эх намдаа эргэн ирж, элэг бүтэн, зорилго нэг, их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд, дэмжигчдийн идэвхтэй санал санаачилга гарч байгаа талархан дэмжинэ” гэж хэлсэн үг юм. Ус шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ гэж маш тодорхой хэлсэн нь онцгой анхаарал татаж байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна