ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ТАСАЛБАРЫГ ЗӨВХӨН ЦАХИМААР ЗАХИАЛНА

3 дугаар сарын 1-нээс эхлэн хот хоорондын нийтийн тээвэр  явж эхлэхэд бэлэн болоод буйг АТҮТ-өөс мэдээлж байна.  Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг зөвхөн цахимаар захиалах бөгөөд онлайн захиалгын программ нь "Гэрэгэ" системстэй холбогдох тул ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой хартн шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй гэв


АТҮТ-тэй гэрээтэй 61 ААН-ийн автобус 67 чиглэлд зорчигч тээвэрлэдэг бөгөөд дээрх ААН-үүд тээврийн хэрэгслээ техникийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үзлэг оношилгоонд оруулж, халдвараас сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна. Албан ёсны шийдвэр гараагүй ч бэлэн байдлаа хангаж, хот хоорондын нийтийн тээвэр зорчиход бэлэн гэдгийг АТҮТ-ийн Зорчигч тээврийн албанаас мэдээлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна