МЬНМАРЫН ЦАГДАА НАР ЖАГСАГЧИД РУУ ГАЛ НЭЭЖ ЭХЛЭВ

Мьнмар улсад өнгөрсөн 2-р сарын 1-ний өдөр  цэргийнхэн төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсанаас үүдэн ард иргэд ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газраа цэргийнхэнээс буцааж авах тэмцэлийг эхлүүлээд байгаа билээ


Иргэний удирдагч Аун Сан Су Чигийн ардчилсан замаар сонгогдсон засгийн газрыг огцруулсан цэргийн эргэлтийн эсрэг жагсаал дөрөв дэх долоо хоногтоо эхлэх гэж байхад аюулгүй байдлын хүчнүүд улс орон даяар хот, суурин газруудад эсэргүүцэгчдийг хүчээр дарж эхлэв.
Хамгийн том хот Янгон хотод цагдаа нар жагсагчид руу гал нээхэд нэг жагсагч амиа алдсан гэж эмнэлгийн эмч мэдээлэл өгчээ. Өөрийнхөө нэрийг нууцлахыг хүссэн эмч тухайн иргэнийг цээжиндээ сумны шархтай эмнэлэгт авчирсан ч тусламж авч чадалгүй нас барсан гэж ярьжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага Миззима Янгоны Тингангюн сууринд мөн нэг иргэн буудуулж нас барсан тухай мэдээлэв.






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

  • ardchilal manaid ymar ch une tsenegui baigaa udahgui iam zuil boloh bh