ШИДЭТ ВАКЦИНЫ ЭРЭЛД МОРДСОН ШОРООТЫН ЦЭВЭЭН

ШИДЭТ ВАКЦИНЫ ЭРЭЛД МОРДСОН ШОРООТЫН ЦЭВЭЭН

Цар тахлын үед юу хамгийн хэрэгтэй вэ гэвэл мэдээж вакцин хэрэгтэй. Харин вакцинжуулах арга замыг  олж ажил болгох нь төрийн үүрэг болохоос төрөөс ард түмэнд өгч байгаа тусламж буяны үйлс биш. Далимдуулж хэн нэгний улстөржиж улс төрийн оноо авах хэрэгсэл бүр ч биш юм.

Монголд цар тахлаас болж эдийн засаг зогсож ард түмний амьдрал туйлдаж арай ядан өдөр хоногийг аргацаасаар дэлхийн аль нэг улс вакцин гаргаж цар тахлыг дарах цаг мөчийг хүлээн сууцгаав. Энэ хооронд сонгуулийн хугацаа ойртсоор улс төрчид битүүхэндээ ард түмнээс илүү вакциныг тэсэн ядан хүлээж байлаа

Үүнтэй давхцаж Ерөнхийлөгч Х.Баттулгын офшор дахь хөрөнгө илэрсэн тул офшороор улс төрийн тоглолт хийхэд нэн хүндрэлтэй болж, ковидоос болж ядарч байгаа Монголын өрх бүрт 1сая төгрөг өгөх ёстой гээд гэнэт улстөржих болов. Уг саналаа ҮАБЗ дээрээ гаргалгүй шууд хэвлэл мэдээллийн өмнө гарч хэлсэн учир уг үйлдлийн зорилго нь ойлгомжтой. ҮАБЗ дээрээ саналаа хэлэлцсэн бол ямар ч боломжгүй санал нь дэмжигдэхгүй байв. Ард түмэн ч ядарсан улсын төсвийнхөө багцааг гадарлаж уг санал нь боломжгүйг мэдэж нэхэхээ ч больсон.

Ийм учраас Ерөнхийлөгч улс төрийн тоглолт хийчихмээр өөр сэдэв барьж авах шаардлагатай болсон. Ингээд Ерөнхийлөгчийг өмөөрч, өрсөлдөгчдийг нь намнаж бичдэг бичээчид нэг л өглөө вакцины тухай бичиж эхэлцгээв. Түүний хөлсний сэтгүүлчид эзнээ төрийн тэргүүний сэнтийд улираан суулгах ажилд улам идэвхижиж буй.

ЭХНИЙ ВАКЦИНЫ МЭДЭЭ ИХ БРИТАНААС СОНСОГДОВ

Тэр даруй ЗГ-аас албан ёсоор байгуулагдсан Корона вирусын эсрэг вакцины ажлын хэсэг хуралдаж эхлэв. Харин Ерөнхийлөгч Баттулга Засгийн газраасаа өрсөж Их Британы Astrazenica  компани руу Монгол улсад вакцин нийлүүлэх саналыг илгээж амжив.

МУ-н засгийн газраас гаргасан албан ёсны хүсэлтээс хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгчийнх нь хүсэлт очсон байсныг Засгийн газар мэдсэнгүй. Ийнхүү нэг компани дээр нэг улсыг төлөөлсөн хоёр хүсэлт очиж хөгөө чирсэнийг ард түмэн мэдээгүй билээ.

Энэ нь Монгол гэх жижигхэн улс үндэсэний хэмжээний том асуудал дээрээ нэгдмэл бус байдаг дотоодын талцал хуваагдлаа илэрхийлсэн хэрэг болов.

Ийнхүү уг вакциныг хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч түрүүлж гуйсан ч эрх биш парламентын засаглалтай  улс юм болохоор нөгөө компани Ерөнхийлөгчтэй биш албан ёсоор ЗГ-тай нь гэрээ хэлцэл нь хийх хариу илгээсэн юм. 

Манай №1-ийн  оноо авах санаархал нь талаар болонгуут уг вакцинтай холбоотой сөрөг мэдээллүүд цацагдаж эхлэв. Чиптэй вакцин, генийн мэдээлэл, батлагдаагүй вакцины туршилт хийгдэх гэж байна гэх зэргийн ПиАр нь нарийн царигтай төмөр зам тавьбал Хятадууд танкаа оруулж ирээд эзэлчихнэ гэдэгтэй агаар нэг танил технологи байв

Үүний дараа Оросоос вакцин авах тухай яриа дөнгөж яригдаж эхлэнгүүт Ерөнхийлөгчийн бичээчид 20.000 гэдэг тоог зохиож гаргаж ирсэн нь мөн л зорилготой. Оросруу Ерөнхийлөгчийг явуулна. Ерөнхийлөгч очоод 20.000 гэдэг тоог 200.000 болгосон баатар болж сонгуулийн өмнө улс төрийн оноондоо апдейт хийнэ. Түүнд улс орны эв нэгдэл, аюулгүй байдал чухал биш. Зөвхөн чухал мэт тоглолт хийж төрийн тэргүүний сэнтий, төрийн хуулийн хамгаалалтанд үлдэх л хамгийн чухал.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна