УИХ-Н ГИШҮҮН С.ГАНБААТАР БУСДАД ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ АМИА ХОРЛОХ СЭДЭЛ ӨГСӨН ҮҮ?

ДАГАХ НӨЛӨӨ

Таагүй мэдээг нийгэм даяар хэт их сэвж хүн бүрийн ярианы сэдэв болгох нь эргээд ижил төстэй таагүй явдлуудыг дагуулдаг зүй тогтол ажиглагддаг үүнийг
Нийгэмд "дагах нөлөө" гэх ба энэ нөлөөлөл хавар намрын цагт илүү идэвхиждэг гэж үздэг байна. Тэр тусмаа амиа хорлолтыг хэвлэл мэдээллээр хэр их гаргана, хүмүүсийн амиа хорлох тоо ихэсдэг. Үүнийг ДЭМБ-аас хэвлэл мэдээлэлийн байгууллагууд уг үйлдлийг зураг дүрсээр үзүүлэхгүй, амиа хорлосон аргын талаар тодорхой мэдээлэхгүй байхыг анхааруулсан удирдамж гаргасан байдаг

Саяхан УИХ-н гишүүн Ганбаатар талбай дээр өөрийгөө шатаана хэмээн мэдэгдэл хийж Монголчуудын чихийг сортхийлгэж сэтгэлийг сэртхийлгэж байв энэ явдал хэдэн өдөр хүн бүрийн ярианы сэдэв болсоны дараагаар нэгэн залуу талбай дээр өөрийгөө шатааж амь насаа хохироосон. Тэр үйлдлийг сэтгүүлчид зураг болон бичлэгээр олон нийтэд шууд харуулж байв гэтэл үүнээс хэд хоногийн дараагаар тухайн хэрэгтэй яг адил аргаар үйлдэгдсэн хэрэг дахин гарч 17 настай залуу өөр дээрээ бензин асган шатааж амь насаа хохироосон юм



Энэхүү НИЙГМИЙН ДАГАХ НӨЛӨӨ гэх үзэгдлийн томоохон хүрээг хамарсан үйл явдал 2000 аад оны эхэн үед баруун аймгуудад болсон их зудын дараагаар олон малчид малгүй болсноос өрхийн тэргүүн эрчүүд бие биесээ дуурайж амиа егүүтгэсэн хэргүүд шил дараалан гарч байсан юм. Эрхэм гишүүн Ганбаатарын олон нийтэд хэлсэн үг ийм нөлөөг дагуулсан байж болзошгүй байна


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

  • Хиншүү Ганбаа хиншүү гаргах гээд байж дээ