ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРТ ӨГСӨН БАЙРНЫ ҮНИЙГ ТЕНДЕР АВДАГ КОМПАНИУДААРАА ТӨЛҮҮЛЖЭЭ

Таван толгой түлш үйлдвэр дээр үйлдвэрийн ноцтой ослууд удаа дараа гарч байдаг ч удирдах албан тушаалтан хариуцлага хүлээхгүй яаж ийгээд дарчихаад байдаг. Эрх мэдэлтнээс хамааралтай болсон хуулийн байгууллага мэдсэн ч мэдээгүй юм шиг чихээ бөглөсөн байдалтай байдаг нь хардлага төрүүлмээр.

Тэгвэл саяхан хүний амь эрсэдсэн ноцтой осолтой холбоотой ноцтой мэдээллийг хүргэж байна.

2021 оны 01-р сарын 27-ний өглөөний 06 цаг 22 минутанд "Тавантолгой түлш" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын алдаа дутагдлын улмаас 22 настай ажилчин “А” нь амь насаа алдсан билээ. Тодруулбал, Холигч машинд цэвэрлэгээ хийж байхад нь тус машины "асаах" товчлуурыг өөр нэгэн ажилтан дарсны улмаас цэвэрлэгээ хийж байсан ажилтан А нь нүүрсний холигч машинд амиа алдсан билээ.

Осол гарсан даруй, талийгаачийн ажил явдлыг гүйцэлдүүлэхээс өмнө маш хурдтайгаар хохирогч “А”-гийн ар гэрийхэнд байр авч өгсөн байдаг. Хамгийн ноцтой нь тухайн байрны үнийг таван толгой түлш компаниас тендер авдаг хувийн компаниуд төлсөн гэх мэдээлэл байна. Үйлдвэр дээр гарсан осолд үйлдвэрийн удирдлагын албан тушаалтнууд хариуцлага хүлээхийн оронд тухайн үйлдвэр дээр гүйцэтгэлийн ажил хийдэг бизнесийн компаниуд хохирогчид авч өгсөн байрны үнийг яагаад үг дуугүй хувааж төлдөг билээ...? хэмээн уншигч та гайхаж байгаа байх.

Энэ нь баримтаар нотлогддоггүй авлига гээч хар үйлдлийн сэжүүр биш гэж үү? Тус үйлдвэрээс тендер авч ашиг олдог бизнесийн компаниуд гүйцэтгэсэн ажлын хөлсөө хуулийн дагуу авдаг байж таарна. Эсвэл тэр компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хохирогч нарт байр авч өгдөг юм бол ялгаж ангилахгүй өдөр тутам хаа сайгүй болж байгаа гэнэтийн ослуудын хохирогч нарт адилхан хандахыг шаардах нь шударга ёс юм. Хэрвээ хуулийн байгууллага энэхүү ноцтой асуудлыг шалгахыг хүсэх л юм бол тухай байрны үнийг ямар, ямар данснаас хэд, хэдэн төгрөг шилжүүлсэний мөрөөр шалгахад М.Ганбаатар захиралтай авлигаар холбогдсон бизнесийн компаниуд бүр ранклагдаж гарч ирэх болов уу? Хэрвээ хуулийн байгууллага хүсвэл шүү дээ. Харамсалтай нь хүсэхгүй. Учир нь сүүлийн 2 жил улсын төсвөөс үлэмж их хэмжээний мөнгөний суваг татсан уг үйлдвэртэй холбоотой авлигын асуудлууд шүүхийн өмнө очвол МАН-ын олон эрх мэдэлтнүүд чирэгдэхээр ноцтой асуудлууд байдаг гэцгээх нь магадгүй оргүй үг биш байх.

Гадны улс орнуудын жишгээр бол төрийн өмчит үйлдвэрийн ослууд гарах үед удирдах албан тушаалтан шууд хариуцлага хүлээдэг. Гэтэл Таван толгой түлш компанитай холбоотой олон удаагийн хэргүүд дээр тус үйлдвэрийн захирал По хочит М.Ганбаатар ерөөсөө хариуцлага хүлээдэггүй дархлагдсан нэгэн. Тэр бүү хэл түлш хэрэглэж эхлэхэд нэг шөнийн дотор бөөнөөрөө угаартаж нас барж байсан хохирогчид бүгд өөрсдийнх нь буруу болж өнгөрсөн. Өмнө нь нүүрс түлдэг байхын жишгээр сайжруулсан түлшийг түлэхэд яагаад гэнэт гэр бүлээрээ бөөндөө, нэг шөнийн дотор угаартаж нас бараад байсан нь одоо ч эргэлзээтэй. Мөн л цаг нь ирэхээр хэргүүдийг сөхөж шалгах биз.

Хэрэг хуучрахгүй. Хэрэг багадахгүй. Дарагдсан хэргүүдийг  мартаж болохгүй учир сэрээ.мн сайт уншигчдын ой санамжийг “СЭРЭЭ”-ж үргэлж сануулах болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна