ҮАБЗ + АТГ + ШҮҮХ = НЭГ БАГ

ҮАБЗ + АТГ + ШҮҮХ = НЭГ БАГ

Энэ томъёог хараад танд гайхширал төрж байна уу?

Харамсалтай нь тийм. Монголын хууль шүүхийн байгууллага далд босоо удирдлагын чиглэлээр махны машин мэт ажилладаг болоод удаж байгаа.

Олон нийтэд бичлэг нь дэлгэгдээд байгаа эдгээр албан тушаалтнууд хэзээ ч өвөр түрийндээ орох ёсгүй бие биедээ хяналт тавьдаг, хараат бус байх учиртай субектууд юм. Гэтэл Монголын хууль шүүхийн бүх дамжлага үе шат болсон эдгээр байгууллагын ажилчид нэг дор цугларч завхайрч байж магадгүй бичлэг дэлгэгдээд байна. Тэд өөрсдөө уг бичлэгээ тайлбарлахдаа: 

- “ГЭР БҮЛИЙН НАЙЗУУДЫН ЦУГЛААН БАЙСАН, БИЧЛЭГ ДЭЛГЭГДСЭНЭЭС БОЛЖ ЗАРИМ ЭХНЭРҮҮД САЛЖ, ЗАРИМ НЭГ ХҮН АМИА ХОРЛОХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙГАА ТУЛ БИД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА” гэсэн нь олны хөх инээдийг хүргэв. Гэр бүлийн найзууд юм бол эхнэрүүд нь яагаад байдаггүй юм. Гэр бүлийн найзууд юм бол эхнэрүүд нь яагаад салах дээрээ тулав. Өөрсдөөсөө үе мулдарсан жаахан охидуудтай гэр бүлийн найзууд юм уу гэх логиктой асуултуудыг олон нийт асууж байна.


Бичлэгүүд дээрх эрхмүүдийг тус бүрээр нь онцолж цувралаар өгүүлье.

ШҮҮГЧ. Х.ИДЭР

Энэ хүн Женко мафийн бүлэгт орсон түүх ихээхэн сонирхол татна. Түүний төрсөн ах хар тамхины хэргээр ял авсан прокурор асан Х.Тамир гэдгийг сануулъя. Тэгвэл Тамир прокурор хэрхэн хар тамхины хар ертөнцөд хөл тавьсан бэ гэдгийг мөшгиж үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Хүлэгүтэй холбогдсон хар тамхины дуулиантай давхцдаг юм. Түүний хар тамхитай нэр холбогдож шүүхээс ял авсан прокурор ах нь Ерөнхийлөгчийн хүү Хүлэгүтэй холбогдсоноос үүдэн Идэр шүүгчийг Ерөнхийлөгчийн хүн болсон гэлцдэг. Тухайн хэргийн дахин санацгаая.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших  “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар  байрны 13 давхраас 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагийн орчим 21 настай залуу унаж амиа алдсан. Тэр хохирогч бол Эмоци продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү, The Colors хамтлагийн гитарчин Б.Хүслэн байв. Тухайн залуучууд хар тамхи хэрэглэсэн байсан нь тодорхой болсон бөгөөд эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан боловч сүржин эхэлсэн хэрэг нэг л мэдэхэд дарагдсан юм. Уг гэмт хэрэг Ерөнхийлөгчийн хүүгийн гэрт болсон хэрэг учраас дарагдах нь ойлгомжтой гэцгээж байсан бөгөөд тийм л учраас дарагдсан болов уу. Ямар ч л байсан жүжигчин Б.Баатархүү гомдол саналгүй гээд харин ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмждэг болсон нь олон хардлагыг дагуулна.

Урд нь хип хоп хамтлагийн реппер байсан Идэр гэгч залуу гэнэтхэн шүүхийн салбарт лифтээр дээшилж 30 гаруйхан насандаа шүүх хуралдаан даргалах хэмжээнд хүрчээ.

Тэрээр Ерөнхийлөгчийн сэлэмний ир болж Ерөнхийлөгчтэй сөргөлдсөн бүхнийг цавчдаг шүүгч нь болсон гэхэд хилсдэхгүй.

2019 онд Женко Баттулгын талаас зам тээврийн яаманд очсон зам ашиглалтын хэлтсийн дарга Оргил-Эрдэнэ гэгч албан тушаалтан хятад улсын иргэнээс их хэмжээний авлига авч байгаад газар дээрээ АТГ-нханд баригдаж шуугиан тарьж байсныг санаж байгаа байх. Бүр үйлдэл дээрээ видео бичлэгээр баталгаажсан тэр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан шүүгч нь Х.Идэр байв. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгчгүй шүүж ял өгсөн шүүгч нь мөн л Х.Идэр байсан.

Гэхдээ уншигчид Ерөнхийлөгчийн түнш болох ХХБ-ны сахал хэмээх Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргаж байснаараа нийгэмд их танигдсан.

Тийм учраас одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49%-ийн шүүх хуралдаанд шүүгч Идэрийг оролцуулж болохгүй гэж байсныг бас эргэн санацгаая.

Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэр холбогдсон хэргүүд болгоны цэвэрлэгч гэж хардмаар энэ шүүгчийг нэн даруй ажлаас нь чөлөөлж түүний шийдвэрлэсэн хэргүүдийг эргэн сөхөж хянаж дахин шалгуулах болсоныг цаг үе шаардаж байна.

Бид дараагийн бичвэрээрээ дээр өгүүлсэн махны машин дунд АТГ-ыг төлөөлдөг албан тушаалтнуудыг онцолно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. *

    Сэтгэгдэл бичигдээгүй байна